УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн

Зохиолч Г. Соёлгэрэлийн "Дурласан эмэгтэй хамгийн хөөрхөн" номыг нээхэд хөндий талд цэгээн униар тунаж, хэдэн яргуй хэнзлэн дэлбээлсэн мэт, хүйс хүйсхэн бороо дусагнан гэрийнхээ дэргэд зогсоо бүсгүй алсыг харуулдах мэт зөөлөн зураглал буулаа. Бүхэлдээ хавар шиг ном ажээ. Та сайн ажааран үзвэл сэтгэлд тань далийн ягаан цэцэг ургаж, хагацан одсон хайртаа үгүйлсэн дуун дуулдан, эргэх цагийг имрэн суугаа бүсгүй сэтгэлийг чагнах болно.
Энэ номонд даашинзны тухай нэг хөөрхөн өгүүллэг бий. Хар багаасаа өмссөн тоодгор даашинз нь өдөр сараар хэрхэн дэрвийж, болзоонд хамт гүйгээд зогссонгүй бүжгийн гангараа, хуримын цагаан өмсгөл болон гайхуулж, бүр хожим нас намжир тогтсон эмэгтэйн урт даашинз болон хувирч буй тухай сонирхолтой зохиомжтой. Үүнийг зөвхөн эмэгтэй хүний урлаж чадах торгон мэдрэмж гэмээр. Соёлгэрэлийн түүхийг өгүүлэх тэр даашинзуудыг түүнд ижий нь урлаж өгчээ. Одоо тэгтэл зохиогч ээжийнхээ өмсөж амжаагүй, хэн ч хараагүй тэр үлгэрийн гоё даашинзыг түүнд оёж өгнө өө хэмээн бодолхийлж суугаа нь олзуурхууштай.

Зохиолч: Г.Соёлгэрэл

Хуудас: 170

  • ҮНЭ: 12,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.