УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

Харилцааны менежмент

“ХАРИЛЦААНЫ МЕНЕЖМЕНТ” /Баасансүрэнгийн Ундармаа/
Зохиолч энэхүү номоороо дамжуулан үр ашигтай харилцааны талаархи хамгийн чухал гэсэн 108 зөвлөмжийг санал болгосон.
Уг ном нь
1. Харилцааны үндэс
2. Мэдээлэл солилцох
3. Хэрхэн үр ашигтай харилцах вэ?
4. Байгууллагын гадагш хандсан харилцааны асуудлууд
5. Үйлчилгээний байгууллагын харилцагчийн үйлчилгээ
гэсэн 5 бүлэг, 144 хуудас бүхий зохиогчийн бие даан бичсэн бүтээл юм.
Энэхүү бүтээлд биеийн хэл буюу хүний үйл хөдлөл ямар утга санааг илэрхийлдэг болох, илтгэл, ажлын тайлан болон өөрийн санааг хэрхэн зөв бичиж боловсруулах, хэрхэн зөв танилцуулах хүртэлх харилцааны бүхий л асуудлуудыг онолын үүднээс тайлбарлаад зогсохгүй түүнийг байгууллагуудын бодит жишээгээр баяжуулан харуулсан. Эдгээр асуудлуудаас гадна олон нийттэй хэрхэн харилцах (Public Relations), зар сурталчилгааг хэрхэн оновчтой хийх, мэдээллийн технологийн орчин үеийн шийдлүүдийг мэддэг, өдөр тутмын ажилдаа ухаалгаар хэрэглэж чаддаг, түүнчлэн мэдээллийн сувгуудыг хэрхэн зөв сонгох зэрэг практик зөвлөмжүүдийн талаар тусгасан.

  • ҮНЭ: 15,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.