УЛААНБААТАР ХОТ ДОТОР ХҮРГЭЛТ ҮНЭГҮЙ. ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ.

ХУРУУ ЖААЛ

8-16 насны хүүхдүүдэд зориулсан ид шид, далд ертөнцийн талаар хүүрнэдэг “Шидтэнүүдийн сургууль-1,2,3” цуврал “Сүнстэй ярилцагч” номуудыг өмнө нь уншсан бол гарцаагүй энэ ном танд таалагдах болно. Хийсвэр ертөнц үг хэлгүй, харагдаж үзэгдэхгүй таван мэдрэхүйд оногдож баригддаггүй ч та бидний дотор орших сүнс хэмээх тэрхүү агуу оршин тогтнол үргэлж мэдэрч, тэмүүлж байдаг.
Жишээ нь, бидний тархинд мянга мянган мэдрэлийн эс өдөр шөнөгүй ажиллаж, мэдээллийг боловсруулдаг. Тэнд үүсч буй эрчим цэнэг хаанаас хаашаа ямар урсгалаар, хэрхэн дамждагийг бид нүдээрээ хараагүй ч мэдэж байдаг. Хүн бүрийн тархинд хуримтлагдсан мэдээлэл цэнэг болон хувирч, хязгааргүй огторгуйн орон зай руу шилждэг байж ч болох юм.
Хүн бүр үл үзэгдэгч хязгааргүй ертөнцийн долгион дунд амьдарч байдаг. Тэрхүү долгион тархинд цутгахад ертөнцийн олон өнгө хүн бүрийн сэтгэлд өөр өөрөөр буудаг. Уран бүтээлч хүн цаг үргэлж тархин дотроо татсан мянга мянган утсан дээр бүжин эргэлдэх болжмор шувуудын тоглосон аялгууг шохоорхон анирдаж, цаасан дээр буулгахыг хичээн суудаг. Үүнтэй адил хүүхэд бүрийн дотор шувууд жиргэж буй. Тэд “Хуруу жаал”-аас үлгэр жишээ авч, амьдралыг өөрийнхөөрөө бясалгаж, адал явдал, үлгэр домгийн ертөнцөөс урам зориг авна гэдэгт итгэлтэй байна.
“Хуруу жаал” нь “Сүнстэй ярилцагч-1” номын үргэлжлэл гэж хэлж болох ч бас бие даасан зохиол юм. Нэгэн бүлэгт “Сүнстэй ярилцагч”-ын гол баатар Бүргэд, Төгөлдөр хоёр хувь заяагаар учирч, хүсэл зорилгынхоо төлөө хамтдаа тэмцэж, оргилд нь хүрч буй талаар өгүүлэх болно.

  • ҮНЭ: 12,000₮
  • Тоо хэмжээ :

Та манай дэлгүүрт яг одоо захиалга өгснөөр маргаашийн хүргэлтээр таны ном очдог болохыг анхаарна уу? Хүргэлт үнэгүй.

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл байхгүй байна.