Өөрөөс Эхлэх Амьдрал

//Өөрөөс Эхлэх Амьдрал
өөрөөс эхлэх амьдрал

Өөрөөс Эхлэх Амьдрал

19'900

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Сайхан эмэгтэй бүрийн цаана дардан амьдрал заяадаггүй ч, амьдралын ухаан, цуцашгүй тэмүүлэл нуугддаг гэдэг нь гарцаагүй үнэн юм.
Монголын сэтгүүлзүйд өөрийн нэрийг брэнд болтол нь явсаар ирсэн бидний хүндэтгэн хайрладаг МУСГЗ, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн эрч хүчтэй, эрүүл саруул амьдрах ухаан, залхууралгүй дайчин чанар, амьдралын даваа саадыг сөрөх тэвчээр хийгээд хувь эмэгтэй хүнийх нь амьдралын бодит түүхийг мэргэжлийг нь өвлөсөн ганц хүн болох зээ охин Б.Саруул нь өөрийн өнцгөөр харж “Өөрөөс эхлэх амьдрал” номыг бичжээ.
“Эмэгтэй хүн би чамд хайртай гэж хэлэхгүй. Хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй, яршиг л байна!” гэсэн үгээр мянга мянган эмэгтэйчүүдэд зориг, ухаан, хүч бэлэглэсэн сэтгүүлч Д.Амбасэлмаагийн амьдралын баялаг түүх танд жаргал эдлэх ухаан, зовлон даах нуруу, зорилгоо урагшлуулах хүч, дурсамжтай амьдрах хүсэл хайрлана гэдэгт итгэлтэй байна.