Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жилүүд

//Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жилүүд
өнгөгүй тазакзү

Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлтийн он жилүүд

19'800

Японы орчин цагийн нэрт зохиолч Харүки Мүракамигийн “Өнгөгүй Тазаки Цүкүрү ба түүний эргэлийн он жилүүд” бүтээл.
Ихэд хүлээлт үүсгэсэн энэ ном зохиолчийн 13 дахь бүтээл бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо Японд нэг сая гаруй хувь борлогдож, Нью Йорк Таймсын бестселлер номын жагсаалтыг тэргүүлж байв. Номын гарчиг нь хоёр санааг агуулсан байна. Нэгдүгээрт, “Хүн бүр өөрийн гэсэн өвөрмөц өнгө цацрааж байдаг” гэсэн япончуудын өнгөний тухай ойлголтыг багтаажээ. Харин Тазаки Цүкүрү “өнгөгүй”. Ахлах сургуульдаа тэр нэрэнд нь өнгө орсон 4 сайн найзтай байв. Тухайлбал, хоёр эрэгтэй найз нь Акамацү (улаан нарс), Оүми (цэнхэр далай) гэсэн овогтой, хоёр эмэгтэй найз нь Ширанэ (цагаан үндэс), Күроно (хар тал) гэсэн овогтой байлаа. Зөвхөн Тазакигийн нэр л өнгөтэй ямар ч хамаагүй байв…
Хоёрдугаарт, “Эргэлийн он жилүүд” гэдэг нь Унгарын агуу төгөлдөр хуурч Франц Листийн бүтээлийн нэр бөгөөд зохиол дотор үе үе гардаг. Бүтээлдээ хүмүүсийн тэр бүр гаргаж илэрхийлээд байдаггүй сэтгэлийн мэдрэмжүүдийг зоригтой тусгадаг, төсөөлөхүйн мастер Мүраками зохиолоо бодит баримт, хөгжим хоёроор байнга “чимдэг”-ийг үнэнч уншигчид нь андахгүй биз ээ.

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу