Э.Амарзаяагын Хүүхдийн Шилдэг Зохиолууд

/, Монголын орчин үеийн уран зохиол/Э.Амарзаяагын Хүүхдийн Шилдэг Зохиолууд
э.амарзаяагийн ном

Э.Амарзаяагын Хүүхдийн Шилдэг Зохиолууд

9'000

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Тус бүрийн үнэ-9000

Тэмүүлэн
Энэхүү зохиолд хотын нэгэн сургуулийн зургаа “б” ангийн сурагч Тэмүүлэн хүүгийн тухай гарна. Тэмүүлэн хөл бөмбөг тоглох дуртай, машинызагвар цуглуулдаг сэргэлэн, цовоо зантай боловч дунд ангид ороод өөртөө итгэлгүй, нэгэн болжээ. Өөрийгөө царай муутай болов уу? хэмээн айж, өөртөө сэтгэл дундуур явах болжээ. Яаж бусдын анхаарал татсан, нэр хүндтэй, тэргүүний хүн болох тухай эргэцүүлнэ. Тэгтэл түүний ангид Золзаяа хэмээх охин шилжин ирсэн нь сонирхолыг татав. Учир нь тэр охин нийтэч, цагаан цайлган зантай, туйлын хөөрхөн охин байв. Түүнд тусалж, түүнтэй найзалсан нь Тэмүүлэнд их урам зориг өгөх боллоо. Энэ мэтчилэн уг зохиолд олон сонирхолтой явдлыг өгүүлнэ.

Тэмүүлэнгийн нөхөд
Энэхүү туужийн баатар Тэмүүлэн хөл бөмбөгт дуртай, машины загвар цуглуулдаг сэргэлэн, цовоо хүү юм. Тэрээр яаж бусдын анхаарал татсан, нэр хүндтэй, тэргүүний хүн болох тухай боддог ажээ. Тэгтэл түүнтэй найзлахаар зэргэлдээ ангийн Наранбат хэмээх хүү гарч ирнэ. Тэмүүлэн үүнд ихэд баярлаж хөөрөв. Ийм нэр хүндтэй сүрхий хүүхэдтэй найзлах болсондоо Тэмүүлэн ихэд урам зоригтой болов. Үүний цаад учир шалтгаан нь юу болоо? гэдгийг энэхүү туужаас уншаарай. Уншигч хүүхдэд сонирхолтой бөгөөд санаа авууштай, хөгжөөнтэй зохиол юм.
Миний ертөнц
Тэмүүлэн анги дотроо найзуудын бүлэг байгуулсан юм. Түүний бүлэгт том биетэй мөртлөө сайхан сэтгэлтэй Мандах, ном унших дуртай Батболд, сэргэлэн зантай Загасаа хэмээх хүү оржээ. Мөн салшгүй сайн найз Золзаяа, ховч зантай болохоор нь Тоншуул гэж нэрлэсэн Гэрэлтуяа нар бүлэгт багтжээ. Тэд бүлгээрээ хамтран олон янзын сонирхолтой ажил сэдэж хийсэн тухай уг зохиолоос уншаарай. Уг зохиолд өсвөр насны хүүхдийн амьдрал, хүүхдийн ертөнцийн талаарх олон сонирхолтой үйл явдлыг өгүүлнэ. Мөн үерхэл шохоорхол, шилжилтийн нас, хорвоо ертөнцийг танин мэдэх аян, хүсэл мөрөөдлийн тухай уг туужаас уншаарай. Уг зохиол нь хүүхдийн сэтгэхүй, уншлагад тохирсон хэл найруулгатай ажээ.
Цасны баяр
Тэмүүлэнгийн гэрт алс холоос өвгөн анчин айлчлан иржээ. Өвгөн анчин хөдөө нутгийн амьдрал, анч ноход, баавгай, чоно, буга, бор гөрөөс, гахай, шилүүс гээд зэрлэг ан амьтдын талаар олон сонирхолтой зүйл ярьж өгнө. Мөн Золзаяа найзыгаа Борзоон хэмээх өөдгүй жаалаас өмгөөлж зодоон хийсэн, ангиараа цасны баяр тэмдэглэсэн, Богд уулын Цэцээ гүн оргилд гарсан, Хүрэл тогоот амралтын газар очсон зэрэг Тэмүүлэн хүүд тохиолдсон олон сонирхолтой явдлуудыг зохиолоос уншаарай. Өсвөр насны хүүхдийн сонирхолтой дотоод ертөнц, ахуй амьдралыг дүрслэн харуулжээ. Уг зохиолыг хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд уншсанаар өөрийн хүүхдийн дотоод амьдралыг ойлгоход хялбар болох юм.
Залуу аялагчид
Зуны нарлаг дулаан өдөр зургаа “Б” ангийнхан хээрийн зугаалганд явах боллоо. Тэмүүлэн болон түүний нөхөд үүнд маш их баярлацгаав. Харамсалтай нь ангийн багш ханиад хүрсэн, гэнэтийн бороо орсон зэргээс болоод аялал цуцлагдчихав. Үүнд Тэмүүлэнгийн урам ихэд хугарав. Гэсэн ч энэ бүх бэрхшээлийг үл харгалзан Тэмүүлэн өөрийн найзуудтайгаа аялалд бие даан явахаар шийдэв. Тэгээд Туул гол дагуух олон сонирхолтой газрыг үзэж, хэн ч очиж байгаагүй газарт очих нууц төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Майхан, аяны хөнжил, газрын зураг, нарны малгай гээд аялалд явахад юу хэрэгтэй вэ? гэдгийг хамтдаа олж мэдэцгээе. Уг туужийг бага, дунд ангийн хүүхэд уншихад тохирсон энгийн үг хэллэгээр туурвисан бөгөөд, хүүхдийн амьдрал, эцэг эх, томчуудын харилцааг уран сайханлагаар дүрслэн харуулсан. Үйл явдалд нь тохирсон чимэг зураг зурж оруулсан нь зохиолын агуулгыг ойлгоход дөхөмтэй болгожээ.
Нууц арлын эзэд
Нууц төлөвлөгөө сэдсэний ачаар Тэмүүлэн өөрийн найзуудтайгаа хотоос гарч чадлаа. Тэд Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, эртний агуй, мэлхий хад, зэлүүд суурин зэрэг олон сонирхолтой газрыг үзэж туулсаны дараа Туул голын нууцлаг арал дээр хүрч чадлаа. Уг газар урьд нь хэн ч ирж байгаагүй болохоор хүүхдүүд шинэ газрыг нээж олсондоо ихэд сэтгэл хангалуун байв. Тэд голын зөөлөн элсэн дээр тоглож, усанд шумбаж, түүдэг гал асааж, майхан барьж өөрсдийн дураараа амарна. Битүү манан татах, шөнийн чимээ, үл мэдэгдэх мөр тааралдах, олон төрлийн амьтдыг харах зэрэг сонирхолтой адал явдлууд тэднийг хүлээж байх болно. Уг туужид хүрээлэн байгаа орчин, газарзүйн онцлог, ан амьтны талаар уран сайханаар дүрслэн харуулсан нь хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх ач холбогдолтой.