Э.Амарзаяагын Залуусын Шилдэг Зохиолууд

//Э.Амарзаяагын Залуусын Шилдэг Зохиолууд
амарзаяагийн ном

Э.Амарзаяагын Залуусын Шилдэг Зохиолууд

9'000

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Тус бүрийн үнэ- 9000
Аминагийн дурлал
Цэнгэл ангиасаа Амина хэмээх бардам, сэргэлэн зантай охиныг шохоорхох болжээ. Цэнгэл их сургуульд орж, амьдралын жимээр аялан, өөр бүсгүйтэй гэрлэх боловч тэр л охин сэтгэлээс үл гарна. Бие биедээ сэтгэлгүй мөртлөө хоорондоо гэрлэх хүмүүс ч бий. Хүнд дурлах гэдэг ер нь юу юм болоо? Энэхүү зохиолоос залуусын дурлал, өсвөр насны үерхлийн тухай хариултыг хайгаарай.
Номингоогийн хайр
Билгүүн бол шударга, цайлган зантай хөвгүүн билээ. Тэрээр сайхан хайр, гэгээн амьдралыг мөрөөдөх боловч тэр болгон санаснаар бүтэхгүй байлаа. Тэгтэл нэг удаа хамар хашааны охинтой санамсаргүй танилцжээ. Тэр охин тун царайлаг, аятайхан нэгэн ажээ. Ерийн нэг тохиолдол уу? Гайхалтай эгшин үү? Үүнийг уг номноос олж уншаарай!
Балжингарамын зун
Балжингарам бол хээр талд элбэг ургадаг цагаан дэлбээтэй, шар цэцэг. Түүнийг тэсвэртэй, энгийн л нэг цэцэг гэх нь бий. Харин ийм нэртэй охины амьдрал хэрхэн өрнөх бол. Балжингарамын сэтгэлд бодож явдаг хүн бий. Тэр залуу бол ХҮЧИРХЭГ, БҮХНЭЭС ЗОРИГТОЙ, ХЭНД Ч ДИЙЛДЭШГҮЙ юм. Энэхүү номыг уншаад шинэ сэтгэгдэл төрөх болно.
Миний эзний уушийн газар
Уушийн газрын залуухан эзний урам ихэд хугарчээ. Энэ нь түүний өнгөрсөн амьдралтай холбоотой. Хүүхэд наснаасаа бодож, мөрөөдөж явсан аз жаргалтай амьдрал нь бүтэлгүйтжээ. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ, САЙХАН ХАЙР гэж байдаг. Түүний ерийн уйтгартай амьдралд нь нэгэн бүсгүй тохиолдов. Тэр зоригтой, хүлээцтэй нэгэн аж. Одоо юу хийх вэ?