ЭНЭ ЖИЛ БИ

энэ жил би

ЭНЭ ЖИЛ БИ

18'000

 

Бүтээгдэхүүн хүргэлт

ЭНЭ ЖИЛ БИ….
Бид өөрсөддөө “Шинэ ажил олох”, “Англи хэл сурах”, “Спортын клубт бүртгүүлэх”, “Өглөөгүүр гүйж эхлэх”, “Олон ном унших”, “Байрандаа засвар хийх”, “Үгүй гэж хэлж сурах” гэх мэт маш олон төрлийн амлалт өгдөг…
Ер нь бол бидний өөрсдөдөө өгдөг амлалтуудад дурсгалын томоохон цогцолбор босгохоор болсон буй за. Гэвч бид аанай л зөвхөн амласаар, амласаар, амласаар л байдаг. Хоосон үгээр хоол хийж болдоггүй гэж үг бий.
Тэгэхлээр энэ чөтгөрийн тойргоос хэрхэн гарах вэ? амьдралаа илүү сайн сайхан болгож, зорьсондоо хүрч, бодсон санаснаа гүйцээх “амжилтын томьёогоо” хэрхэн олох вэ? “Энэ жил би…” номд энэ бүх асуултын хариу бий. Энэ ном бол эерэг өөрчлөлтүүд тогтмол болж, мөрөөдлүүд бодит байдал болж хувирах тэр эргэлтийн цэгийг хэрхэн олох тухай ном билээ.
М. Ж. Райан сэтгэл судлал, нейрофизиологи, философийн мэдлэгүүдийг нэгтгэн энэ асуудлын шийдлийг олжээ. Та хэзээ нэгэн цагт тааварлаж ядаж байсан тэр бүх мөрөөдлөө биелүүлэхэд түүний зөвлөгөөнүүд тусална.
Энэ ном хэнд зориулагдсан бэ?
Дадал зуршлаа өөрчилж, өөртөө өгсөн амлалтуудаа биелүүлж эхлэхийг хүссэн хүн бүрд энэ ном зориулагджээ. Зохиогч янз бүрийн нөхцөл байдлыг тодорхой харуулсан өөрийн үйлчлүүлэгчид, танилуудынхаа бодит амьдралын олон жишээг оруулж, зөвлөгөө өгч, тавьсан зорилгодоо хүрч сурах чухал дасгалуудыг танд санал болгож байна.