ЧОНОН СҮЛД

Чонон Сүлд

13'900

Хятадын 2005 оны хамгийн шилдэг зохиолоор шалгарч, монгол хэлийг оролцуулан дэлхийн 32 улсын хэлээр хэвлэгдэн гараад байгаа Чонон Сүлд роман. БНХАУ-ын зохиолч Зян Руний энэхүү романыг Хятад судлаач Д. Болдбаатар орчуулан гаргасан.

Уг зохиолын гол баатар Чэнь Жэнь болон Билиг өвгөн, Бат, Галсмаа зэрэг нь бүгдээрээ бодит хүмүүс Мөн Чэнь Жэньгийн дотны анд Ян Кө ч гэсэн Бээжин хотод алдартай уран зураач байдаг тухай Хятадын хэвлэлд бичсэн байдаг.

Монголчууд сэргэлэн хурц, хурдан шаламгай бөгөөд хатуу бэрхэд тэсвэртэй, сур шиг сунаж, сухай шиг улайж, эрчит дөрвөн хөлөөрөө ээрэм талыг гаталж, агт сайн морины алмас туурайг цуцаасан, эр чадал хурдаараа амь зууж, эрэмгий омголон зантай талын хөх чоныг эрт цагаас эхэлж сүлд шүтээнээ болгож ирсэн гэж хэлсэн байдаг. Уг номыг Холливуудын нэрт кино найруулагч Жан Жак Анной дэлгэцийн бүтээл болгон гаргах гэж байна. Мөн энэ номыг уншаад гэрийн бараа харсан, гэдэснийхээ боол болоогүй, эрийн хүч шахсан, өлсгөлөн заяагаа тулсан, хүний дуугаар номхрох хөнгөмсөг зан сураагүй, хөх уулын эзэн болсон чонын тухай, түүнчлэн түүнийг сүлд шүтээнээ болгосон монголчуудын соёл иргэншил, ахуй амьдралын тухай өөрийн гэсэн ойлголттой болно гэж зохиолч хэлжээ.

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу