Чернобылийн эмгэнэлт залбирал

чернобылийн залбирал

Чернобылийн эмгэнэлт залбирал

16'900

Зөвлөлт гүрний сүүл болон түүний дараа үеийнхний амьдралыг үзүүлэх баримтат-уран сайхны зохиолуудаараа алдаршсан Беларусийн зохиолч Светлана Алексиевичийн бүтээл монгол хэлээр анх удаа гарч байна. Чернобылийн цөмийн цахилгаан станцад гарсан ослоос болж хохирч хэлмэгдсэн олон зуун хүний яриаг эмхэтгэсэн “Чернобылийн эмгэнэлт залбирал” хэмээх энэ ном нь 2015 онд Нобелийн утга зохиолын шагналын эзэн болсон билээ.

Зохиогч ослын голомтод ажилласан гал сөнөөгчдөөс авхуулаад энэ үйл явдлын гэрчүүд, улстөрчид, эмч нар, эрдэмтэд, энгийн иргэдийн төлөөлөл 500 гаруй хүнийг 10 шахам жилийн турш сурвалжлан уулзаж, цуглуулсан материал дээрээ түшиглэн энэ номыг бичжээ. Өдгөө гадаадын 20 шахам хэлээр, нийт дөрвөн сая гаруй хувиар хэвлэгдээд буй энэ зохиолын талаар Швейцарийн социологич Жан Россио бичихдээ “Болсон үйл явдлыг шүүж дүгнэ гэж зохиогч уншигчаасаа шаардсангүй, буруутан тодруулах гэж мэрийсэнгүй. Чернобылийн гамшгийн хор хохирол хүндээ ч, нийгэмдээ ч яаж туссаныг нийтээрээ санаж сэрж явах ёстой юм бишүү, энэ номыг цааш цааш нь түгээх явдал өөрөө ёс зүйн үүднээсээ зөв зүйтэй юм бишүү гэдгийг, уншсан хүн тэртэй тэргүй бодохоор юм байна” гэжээ.

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу