Бүтээгдэхүүн хүргэлт

Өдөрт 5-хан минут гаргаад хүүхдэдээ ном уншиж өгөөрэй.
Хүүхдээ багаас нь номд ойр өсгөөрэй.
“Үсэг сураад өөрөө уншиг” гээд орхивол хүүхдийнхээ өсөж хөгжих боломжийг булааж буй хэрэг юм.
Багадаа ааж ээжтэйгээ хамт ном уншсан хэдхэн хором хүүхдийн тань хувьд нэг насны өв хөрөнгө болно.

АКО БҮҮКС
Бага насны хүүхдэд зориулсан зурагт номын багц
1. ХААНА БАЙНА… ХААНА БАЙНА? (0+ нас)
Гүзээлзгэнэ охин, тарвас эмээ, гадил өвөө нар ар араасаа “Энд байна аа” гээд гарч ирцгээнэ.
Хүүхдүүд нуугдаж тоглох маш дуртай байдаг. Хоёр гараараа нүдээ даран “Хаана байна… Хаана байна аа” гэж асуугаад, “Энд байна аa!” гэж хэлэнгээ гараа авч тоглох нь хамгийн энгийн нуугдаж тоглох хэлбэр.
Дөнгөж төрсөн хүүхдийн ой санамж ердөө нэг өдөр хадгалагддаг бол 5-6 сартай хүүхдийн ой санамж 2 долоо хоног болж уртасдаг. Энэ үед “Хаана байна… Хаана байна” гэдэг тоглоомыг давтамжтай тоглуулснаар хүүхдийн ой тогтоолтыг сайжруулж, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлдэг.
Номонд бидний хүнсэндээ өргөн хэрэглэдэг жимснүүдийг хүүхдэд сонирхолтой сонин хачин нүүрний хувиралтайгаар дүрслэн үзүүлжээ.

2. ХОНИНЫ НООСОН УТАС (0+ нас)
Энэхүү ном нь үгэн наадгай маягаар давтамжтай, хэмнэлтэй бичигдсэн. Хуудсыг эргүүлэх бүрт хонины ноосон утас аливаа зүйлд өөрчлөгдөн хувирна. Дараа нь юу гарч ирэх бол гэж хүүхдийн сонирхлыг татаж, догдлуулна.

3. ХЭНЭЭС УРАМ АВДАГ ВЭ? (4+ нас)
Энэхүү номд “Бид хаанаас урам авдаг вэ?” гэсэн асуултаар хүн, амьтдын хоорондын холбоо, бүгд бие биеийнхээ дэмжлэгтэйгээр амьдардаг болохыг хүүхдэд ойлгомжтойгоор илэрхийлсэн. “Би бол байгалийн нэгэн хэсэг, маш үнэ цэнэтэй” гэдгээ хүүхэд эндээс анзаарна.