Бүтээгдэхүүн хүргэлт

Хүний хөгжил ба сэтгэлзүйн зөвлөгөө. Энэ ном монгол хүний мөн чанар, сэтгэл зүйн онцлогийг сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад чиглэсэн. Тиймээс, хүний субьектив бүрдэл хэсгүүд, хүний хөгжлийн макро ба микросистемийг судалсан өргөн цар хүрээг агуулсан тул уншигч та өөрт хэрэгтэй хэсгээ уншиж судлах боломжтой. Тухайлбал өөрийгөө ойлгохыг хүссэн хэн ч хүн гэж хэн болох тухай нарийн мэдлэгтэй болж чадна. Үр хүүхдээ ойлгохыг хүсч буй эцэг эх, хүүхдийн нийгэм сэтгэл зүйн хөгжлийн тухай ойлголттой болно. Түүнээс гадна сэтгэлийн холбоос үүсгэх нь эцэг эхийн үр хүүхдэдээ өвлүүлж буй хамгийн чухал хүмүүжил, сэтгэл зүйн дархлаа гэдгийг ухаарна. Эцэст нь хүмүүс яагаад өөрийнхөө болон хойч үеийнхээ эрх ашгийн төлөө, эвлэлдэн нэгдэж чадахгүй байгаа тухай хүний хөгжлийн макросистем хэсгээс унших боломжтой.