Бүтээгдэхүүн хүргэлт

АНУ-ын ТНБД асан хатагтай Мэйдлин Олбрайтын “Анхаар: Фашизм” ном нь ихээхэн сонирхол татахуйц болжээ. Тэрээр “Одоогийн ихэнх улстөрчид, удирдагчид 100 жилийн өмнө Гитлер, Муссолинийн баримталж байсан тэр арга барил руу шилжиж байна”, “Дотоодын сөргөлдөгчидтэйгээ Путин үзэлцэхдээ бодлогын асуудлаар маргадаггүй, тэднийг шууд л эх орноосоо урвагч гэж заралдаг. Ийм буруутгал тун ноцтой, батлагдаагүй байсан ч цаад хүн нийгмийн тавцангаас гадуурхагдана”, мөн “Вэнэсүэлийн туршлагаас харахад Ардчилсан удирдагчид хэлсэн амандаа хүрээгүйгээс болоод эдийн засаг, нийгэм мууддаг, чухам энэ үед зальхай луйварчид популизмаар гарч ирдэг аж. Чавес, Мадуро, Эрдоган яг энэ сиймхийгээр тодорсон.” зэрэг олон баримтуудыг дэлгэн бичжээ.