Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй

//Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй
тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй

Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй

23'000

Орчин цагийн хүүрнэл зохиолын гарамгай мастеруудын нэг чех гаралтай франц зохиолч Милан Кундерагийн нэрийн хуудас болсон хамгийн алдартай бүтээл нь энэхүү Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй хэмээх роман юм. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай гүн ухааны эргэцүүлэл, гаргалгааг орчин цагийн хөнгөн, тогтворгүй амьдралын хэв маяг бүхий дэвсгэр дээр гарамгай уялдуулан сүлсэн нь түүний уг бүтээлийн онцлог болжээ. “Зарим роман эмгэнэлтэй, зарим нь зугаатай байдаг бол “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”-гаас аль алийг нь мэдэрч болно. Хүний оршихуйн олон хэмжээст, гүн бүтцийг чадварлаг, нэгд нэгэнгүй нээн үзүүлэхдээ уншигчид зугаатай, хоржоонт мэдрэмж төрүүлж, яруу өнгө аясаараа сэтгэлд гүнзгий ул мөр үлдээдэг нь энэ зохиолын суут чанар юм” хэмээн Sunday Times-аас тодорхойлсон нь уг зохиолын хамгийн магадтай дүгнэлт болов уу.

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу