Тавтай нойрсоорой

//Тавтай нойрсоорой
тавтай нойрсоорой шинэ

Тавтай нойрсоорой

11'000

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Тавтай нойрсоорой 0-2 насныханд зориулсан энэхүү зурагт ном бяцхан үрсийг тань унталгад бэлтгэх болно. Энэ номыг Японы сургалтын стандартын дагуу бүтээсэн учраас 0-2 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хэрэгтэй зүйлсийн нэг болох юм. Хүүхдээ оронд нь оруулахдаа үлгэр уншиж өгөх нь хүүхдэд унтахын өмнөх дадал зуршдыг бий болгож, аав ээжийнхээ үгийг сонсдог болоход тусалдаг. Гэхдээ бид 0-2 настангуудад хэт урт үлгэр ч юм уу, ойлгохгүй зүйлсийнх нь талаар уншиж өгч болохгүй шүү дээ. Судалгаанаас үзэхэд бяцхан хүүхдүүд ном үзэх явцдаа хоёр өгүүлбэр сонсоод залхаж, дараагийн хуудсыг үзэхээр яаравчилдаг. Тэгвэл Тавтай нойрсоорой хүүхдийн ном яг л хүүхдийн сонирхол буурахаас өмнө дараагийн хуудсанд шилждэг.
Хүүхдүүд нэг үг давтагдсан олон жишээ сонсох дуртай. Тэгвэл энэ номыг орой бүр уншиж өгснөөр Тавтай нойрсоорой гэдэг үгийг сонсоод, унтах цаг болжээ гэдгийг ойлгодог болох юм. Таны хүүхэд том болох тусмаа номонд гарах амьтдыг сонирхож, яаж дуугардаг, үр зулзагыг нь юу гэж нэрлэдгийг сонирхох болно.