Сүнстэй ярилцагч

//Сүнстэй ярилцагч
сүнстэй ярилцагч

Сүнстэй ярилцагч

12'000

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Зохиолч О.Өнөрцэцэгийн ээлжит бүтээл болох “Сүнстэй ярилцагч” ном нь 8-16 насны хүүхдүүдэд зориулсан аймшгийн бус зөн билгийн зохиол юм.
…Бүргэд хүү Богд ууланд найзтайгаа алхаж яваад эртний судар олно. Гэвч тайлж уншиж үл чадна.Төд удалгүй уулнаас бууж яваад нэгэн ер бусын хийдэд зочлох бөгөөд хаалгаар нь ороход 1000 лам нэгэн дуугаар ном хурж буй нь үзэгдэнэ. Хүү хамгийн дээр суух лам дээр очиход тэрээр, ” Чамайг 1000 жил хүлээлээ дээ хүү минь” гэж хэлнэ. Хүү ер бусын эдгээр зүйлсийг ойлгож ядан нэгэн уул даваад эргээд харахад өнөөх хийд ор мөргүй алга болсон байна. Тэр цагаас эхлэн Бүргэд хүү хий биет сүнснүүдтэй харьцаж эхэлнэ. Тэд ч түүнээс салахаа болино. Тэрээр өрийнхөө далдыг харах чадвараа аав ээж, найз нөхдөдөө хэлэлгүй ганцаар бүхний учрыг олохоор шийдсэнээр түүний амьдрал, хувь тавилан нь орвонгоороо өөрчлөгдөнө. Хүмүүс бидэнтэй хамт аврал эрсэн, зовж шаналсан сүнснүүд ямар их байдгийг мэдэрч эхэндээ айж цэрвэж зугатахыг хүсэх боловч сүүлдээ тэдэнд туслах ёстойгоо ойлгоно. Өдөр ирэх тусам түүн дээр ирэх далдын гийчдийн тоо ихэссээр л…Ингээд үл үзэгдэх ертөнц дэхь түүний амьдрал тэмцэл хэрхэн өрнөж, хайр сэтгэлээ олж, ухаарал гэгээрлээр хувь заяаныхаа эзэн нь болж буйг энэхүү номоос уншаарай!