самар хатан

Самар хатан

19'000

Зохиолч Б. Сарантуяагийн Самар Хатан роман. Чингисийн төрд гарамгай гавьяа байгуулсан олон хатдын нэг болох Самар хатан билээ.
15-р зууны эхэн үе. Алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нигүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхлэнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв. Ийн хайртай хүндээ очих замаасаа буцаагдан ирсэн залуу бүсгүй сэтгэлгүй хүнтэйгээ эвлэрэх аргагүй болоход хааны ордноос оргон зайлах гэж оролдох боловч Батула түүнд татгалзах аргагүй санал тавьснаар үйл явдал цааш үргэлжилнэ. Болзол тохиролцоо амлалт дээр тулгуурлах тэдний харилцаа хэрхэн үргэлжилж, баруун зүүн түмний тэмцэл, цус асгаруулсан самуун он жилүүд хэрхэн өрнөж, тасрах шахсан алтан ураг, таран бутрах дөхсөн Монгол түмний төлөө эгэл нэгэн бүсгүй хэрхэн тэмцэж явсныг энэ номонд өгүүлнэ. Үндэс угсаа, үйлс зорилгынхоо төлөө эхлээд хань ижилтэйгээ, дараа нь төрүүлсэн хүүтэйгээ, удаад нь ач хүүтэйгээ зөрчилдөн тэмцсэн Самар хатны амьдралын ээдрээт он жилүүдээр Монголын түүхэнд “Бага хаадын үе” гэгддэг 15 зууны эхэн үеийн нэгэн жарны түүхийг харуулсан болно

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу.