Мянган нарны цацраг

мянган нарны цацраг

Мянган нарны цацраг

25'000

Афган гаралтай америк зохиолч Халед Хоссенигийн “Мянган нарны цацраг” хэмээх зохиол. Лалын ертөнцийн бүсгүйчүүдийн өмсдөг «Бурка» нэрт үндэсний хувцасны цаана эмэгтэйчүүдийн хүний эрх талхлагдан тэр хэрээр цаглашгүй их зовлон шаналал нуугдаж байдгийн сэжүүрийг уг роман уран зохиолын хэлээр нүдэнд үзэгдэж гарт баригдтал дүрслэн харуулсныг та бүхэн унших болно. Нийгмийн тэгш бус байдал, гэр бүлийн хүчирхийлэл, дайн байлдаан, үхэл хагацал зэрэг хүний орчлонгийн олон арван гай гамшгийн дунд, гэнэн багын хайр сэтгэл, хүний мөс чанар л өнгөө алдалгүй үлдэж, мянган нарны гэгээн цацраг мэт өнө мөнхөд гялалзаж байдгийг та энэхүү номноос уншиж, уярал ухаарлын дээжээс нь хүртэх болтугай!
Уг зохиолыг нэрт орчуулагч, доктор, профессор. Д.Болдбаатарын орчуулгаар уншигч таньд хүргэж байна. 

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу