Монголын Цуутай Бизнесмэнүүд

//Монголын Цуутай Бизнесмэнүүд
монголын цуутай бизнесмүүд

Монголын Цуутай Бизнесмэнүүд

29'000

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Энэ хорвоод бид бүгдээрээ л нүцгэн ирсэн, нүцгэн буцах жамтай. Хүмүүнд олгогдсон энэ ахархан амьдралыг амьд явж бус, жинхэнэ амьдарч туулахын тод жишээ болсон 25 түүх, 25 дотоод ертөнц, 25 авьяас чадвар, амьдралын туршлага, мэдлэгтэй, өөр өөрийн гэсэн өвөрмөц замналтай баялаг бүтээгчдийн бодит түүхийг та бүхэндээ толилуулахыг зорилоо.
Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд хэдийнэ 30 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд Монголын анхны долларын тэрбумтнууд төрж гарсан билээ. Тэд хэн нэгний нуусан алт, эрдэнэсийг олоогүй, гэнэт тэнгэрээс тэдэнд мөнгөөр хур бороо цутгаагүй бөгөөд гагцхүү өөрсдийн хичээл зүтгэл, хүчин чармайлтын үр дүнд саад бэрхшээл, амжилт, уналт босолт, зовлон зүдгүүр, баяр гунигийг хослуулан байж энэ бүгдийг цогцлоож чадсан юм. Бизнес эрхлэгчид өөрсдийн хувийн зорилго, эрмэлзлэлээрээ нийгмийг өөрчилж, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудыг Монголд нэвтрүүлж, аж үйлдвэр болон банк, санхүүгийн томоохон байгууллагуудыг байгуулж байгаа.
“Дуудах нэрийг аав, ээж, дуурсагдах алдрыг өөрөө” гэдэг зүйр үг бий. Энэхүү номд багтсан бизнесмэнүүд өөрсдийн бий болгосон бизнес буюу үүсгэн байгуулсан компаниараа овоглогдож, аль хэдийнэ олны танил болцгоожээ.