Мангаагийн номнууд

//Мангаагийн номнууд
мангаа

Мангаагийн номнууд

8'500

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Тус бүрийн үнэ-8500

Математик
Математик аргачлалд суралцсанаар таны хүүхэд тоо тоолох, бичих, тооны бүтцийг таньж мэдэх, эд зүйлийг тоолж сурах, тэдгээрийг харьцуулах, бодлого бодох зэрэг чадварт суралцана.
Бичихэд бэлтгэх дасгал
Зөв сайхан бичих эхний алхам бол бичихэд бэлтгэх арга барилыг эзэмших явдал бөгөөд цуврал номтой ажилласнаар сургуульд ороход хүүхэд зөв сайхан, гаргацтай бичих суурьтай болно. Бага насны хүүхдийн гарын болон хурууны нарийн булчин хөгжөөгүй чанга байдаг ба энэхүү номын дасгалуудыг ажилласнаар гарын нарийн булчингууд хөгжиж, улмаар уян хатан болно. Ийнхүү бэлтгэгдэх нь хүүхэд нарийн зураасуудыг зурах болоод цаашид цэвэр сайхан бичих суурь болж өгнө.
Сэтгэхүй хөгжүүлэх дасгал
Хүүхдийн сэтгэхүйг багаас нь хөгжүүлж чадвал түргэн бодох, оюун сэтгэн бодох хурдыг хөгжүүлэх, аливаа зүйлийг хурдан ойлгож, сэтгэх чадварт суралцана. Энэхүү цуврал нь хүүхдийн хийсвэрлэн сэтгэх, төсөөлөх чадварыг хөгжихөд тусална.
Анхаарал төвлөрлийн дасгал
Хүүхдийг анхаарлаа төвлөрүүлж сургах нь сургуульд орохоос өмнө зайлшгүй бэлтгэн дадлагажуулах чухал дадлагын нэг болно. Хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар сул байх нь багшийн зааж буй тухайн хичээлийг ойлгохгүй, хоцрогдох сөрөг талтай. Энэхүү цуврал ном нь хүүхдийг анхаарал төвлөрүүлэх үндсэн аргад суралцуулах юм.
Хэл яриа хөгжүүлэх дасгал
Хүүхдийг өөртөө итгэлтэй байх, үзэл бодлоо логик дараалалтай, ойлгомжтой илэрхийлэхэд хэл яриаг зөв хөгжүүлэх асуудал чухал юм. Энэхүү цуврал ном нь утгын холбоотой ярих, цэгцтэй сэтгэж ярих, асуудалд дүгнэлт, харьцуулалт хийж ярих, үйл явдалд төлөвлөлт хийж, дарааллын дагуу ярих зэргээр таны хүүхдийн хэл ярианы чадварыг олон талаар хөгжүүлэхэд туслах болно.

Хүндэт эцэг эхчүүдээ алдрай бяцхан үрсдээ урмын үгээ харамгүй хайрлан, урамшуулж, дэмжиж өгөхөө мартуузай!