Галаар Наадагсад

галаар наадагсад

Галаар Наадагсад

17'900

Америкийн зохиолч Сүзаань Коллинзын алдарт “Галаар Наадагсад” бүтээл.
Ирээдүйд Хойд Америкт 12 дүүрэгтэй Панем гэх улс оршино. Нийслэлийг нь Капитол гэх бөгөөд дүүргүүдээ маш хатуу чанга хяналтан дор захирна. Мөнхөд захирч байх нэг арга нь жилд өрх бүрээс 12-18 насны нэг хүүхдийг “Өлсгөлөн тулаан” гэх амь өрссөн тэмцээнд оролцуулахыг шаарддаг. Энэ цаг үед 16 настай Катнис ээж, дүүгийнхээ хамтаар 12-р дүүрэгт амьдарна. Нэг л өдөр дүү нь тэмцээнд оролцохоор сонгогдоход тэр үүнийг нэг ёсны үхэх ял гэж үзээд оронд нь явахаар шийддэг. Тэрээр олон удаа үхэлтэй нүүр тулж тэмцээнээс амьд гарах магадлал тун бага болно. Гэвч санамсаргүйгээр хамгийн хүчтэй оролцогч болон хувирдаг. Ингээд Катнис охин тэмцээнд түрүүлж амьд үлдэх, хүнлэг чанар хоёрын аль нь чухал болохыг, амьдрал хайр хоёрын аль илүү болохыг сонгох хэрэгтэй болно.

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу