момо

Момо

16'000

Михаэль Энде нь уран зөгнөлт болон хүүхдийн зохиолоор нэрд гарсан Германы 20-р зууны хамгийн алдарт зохиолчдын нэг юм. Түүний зохиол нь зөвхөн хүүхдүүдэд бус бүх л насныханд зориулагдсан байдаг. Тэрээр “Би зохиолоо миний доторх болон бид бүгдийн доторх хүүхдэд зориулж бичдэг” гээд “Миний ном 80 наснаас 8 насны бүх л хүүхдүүдэд чиглэсэн” гэж хэлэх дуртай. Бүтээлүүд нь өнгөцхөн харахад хүүхдэд зориулсан боловч цаад утга нь нийгэм дэх асуудлыг хөндсөн байдаг учраас бүх л насныхны сонирхлыг татаж байдаг. Бодит амьдрал болон уран зөгнөлийг хослуулсан түүний бүтээлүүд нь амьдрал дээрх асуудал, ирээдүйд тохиож болох аюулыг уран зөгнөлийн аргаар бидэнд ойлгуулж, мэдрүүлэхийг зорисон байдаг.
Бүх л хүмүүст яг адилхан 24 цаг байдаг. Та өөрт ноогдсон цагаа өөрөө зарцуулж чадаж байна уу? аль эсвэл хэн нэгэн таны цагийг хулгайлаад байна уу? Та мэдээгүй юм биш биз?
Үл мэдэгдэх газраас ирэн хотын дугуй театрын хонгилд амьдрах болсон Момо охин. Сэгсгэр хар үстэй, уранхай ноорхой хувцаснаас өөр зүйлгүй тэрээр харин уран сэтгэмж өндөртэй, хүний яриаг чин сэтгэлээсээ сонсож чаддаг чадвартай байв. Момод зовлонгоо яривал ид шидийн мэт тэр дороо шийдвэрлэгддэг. Асуудал тулгарсан үед хэлдэг “Момо дээр очоод ир” гэх хэлц үг ч гарав.
Гэвч нэгэн өдөр хотод саарал эрхмүүд үзэгдэх болсноор хот тэр дороо өөрчлөгдөж эхэлнэ. Цаг хугацааны хадгаламжын банкнаас ирсэн тэдний зорилго бол хүмүүсийн цагийг хулгайлах. Хүмүүс цагаа хулгайлуулснаар аль болох цагаа үр дүнтэй өнгөрөөх тухай л бодсоор нэг мэдэхэд амьдралын аз жаргал, хайр халамжийг мэдрэхээ больцгооно. Хэмнэж байгаа цаг нь үнэндээ саарал хувцастнуудад хулгайлагдаж байгааг тэд үл анзаарна. Үүнийг мэдэрсэн Момо охин хүмүүст анхааруулахыг хичээвч, удалгүй саарал хувцастнууд түүний хойноос мөшгиж эхэлнэ.
Саарал хувцастнуудын эсрэг цор ганцаар тэмцэх Момо. Түүнийг ганцаардуулах гэх мэт олон аргаар дайрах цаг хугацааны хулгайчид. Цаашдаа яаж өрнөх бол гэж бодохоор сэтгэл хөдлөн нүдээ үл салгана. Тэр үед нь Момод туслахаар ер бусын өвгөн Хора болон хэсэг хугацааны өмнөхийг харж чаддаг Кассиопая яст мэлхий нар гарч ирнэ. Момо охин болон тэдний хооронд өрнөх гүн ухааны яриа нь өнөөгийн бидэнд хандсан асуулт болон үргэлжлэнэ. Момо амьдралд юу хамгийн чухал, юуг хайрлах ёстойг сайн мэднэ. Момо охин саарал эрхмүүдийг ялах болов уу? Та тэр саарал эрхмүүдтэй уулзсан уу? Уулзснаа мэдэхгүй, үнэт цагаа хулгайлуулсаар байх уу?
“Завгүй завгүй”, “цаг байхгүй”, “хэрэггүй зүйл” гэх зэргээр та чухал зүйлээ хойш тавин өдрийг өнгөрөөж байгаа юм биш биз? Тэгвэл энэхүү зохиол нь таны цаг хугацааны талаарх ойлголтыг багахан ч гэсэн өөрчилж магадгүй юм.

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу