Бид Амьд Хүмүүс

бид амьд хүмүүс

Бид Амьд Хүмүүс

12'900

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Айн Ренд. Тэр бол үнэхээр энэ цагийн шилдэг зохиолчдын нэг. Түүнийг Орос гаралтай гэдэг боловч жүүд гаралтай Америк зохиолч юм. Түүний жинхэнэ нэр нь Алиса Розенбаум. Нэрт зохиолч, философич Айн Рендийн “Бид амьд хүмүүс” романд төр улс, бие хүн хоёрын нийгмийн сайн сайхан, хувь хүний аз жаргалын эсрэг, тэсрэг шинж чанарын тухай өгүүлдэг. Энэхүү зохиол нь нэг талаас уран зохиол боловч нөгөө талаасфилософийн бүтээл болсоноосоо онцлог ажээ. Уг зохиол дээр гардаг Кира Аргунова гэдэг дүрийг зохиолчийн өөрийнх нь бодит дүр хэмээн үздэг. 1920-иод оны эхэн үеийн Оросын хувьсгалын түүхэн жилүүд, ахуй амьдралын адармаантай үйл явдлуудыг дүрслэн харуулсан. Тэрээр нийгэмд чиглэсэн олон асуудлыг энэ романаараа хөндсөн байдаг. Зохиолын баатарууд бүгд л тухайн нийгэмдээ гадуурхагдсан, нийгмийн олонх гишүүдээс эрс өөр. Гэвч өөрийн гэсэн бодолтой хүчирхэг бие хүмүүс ажээ.