аугаа эрин

АУГАА ЭРИН

15'000

 

Бүтээгдэхүүн хүргэлт

Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэдийн “АУГАА ЭРИН” цувралын тэргүүн боть “ХӨХ ИЛДНИЙ ОЧИС” роман. Уг роман нь сүүлийн үед бестселлерийн жагсаалтад байнга дээгүүрт бичигдэж байгаа билээ. Суут богд Чингис хааны дөрвөн хөлөг баатрын нэг Сүбээдэй жанжныг төрөхөд нь ямар учрал тохиолоор чоно эх барьж авсан хийгээд учир битүүлэг олон үйл явдал шил даран өрнөсөн тухай ХӨХ ИЛДНИЙ ОЧИС романд өгүүлэх юм.
АУГАА ЭРИН цуврал романд 1175 онд Сүбээдэй баатар төрснөөс 1281 онд Монголын их далайн флот Японы Хаката байд сүйрсэн хүртлэх 100 гаруй жилд өмнөдөд Ява Сумартаас, Умардад Австри, зүүнтээ Япон тэнгисээс баруунтаа Мисир буюу Египт хүртэлх уудам орон зайд Монголчууд хэрхэн ялан дийлж, алдар суугаа дуурсгаж явсан, Их Монгол гүрэн хэрхэн үүсэн өндийсөн, Чингис хаан энэ их гүрнийг бүтээхдээ ямар зарчим, үзэл санааг барьж явсан, Их гүрэн юунаас үүдэн задран унасан зэрэг олон зүйлийн тухай өгүүлэх болно.