Арьсан хүрэмтэй Мадонна

арьсан хүрэмтэй мадонна copy

Арьсан хүрэмтэй Мадонна

10'900

Арьсан хүрэмтэй Мадонна хэмээх энэхүү алдартай роман нь Турк зохиолч Сабахаттин Алигийн бүтээл юм. 1920-оод оны Берлиний бүжигчин, зураач жүүд эмэгтэйд амьдралынхаа хамгийн агуу хайр сэтгэлийг зориулсан ч золгүй хувь тавилангийн эрхээр хайрт бүсгүйгээсээ хагацан одож буй залуу турк эрийн тухай энд өгүүлнэ. Нийгэм, технологийн хөгжлөөс үл хамааран хүн бидний захирч үл чадах хувь тавилангийн учиг хэзээд байдаг билээ. Алигийн роман, хамгийн том хүсэл мөрөөдөл маань биелэхгүй бол бид хэрхэх билээ гэсэн асуудлыг гүнзгийрүүлэн авч хэлэлцсэнээр онцлог юм.

Расымын хэмээх залуу, өөрийн хүндлэн бишрэх болсон Райф Эфэнди хэмээх хүнтэй хэрхэн танилцсан, ямар сэтгэгдэл төрүүлж, хоорондоо санаа нийлж хэрхэн дотносох болсон талаар зохиол эхлэнэ. Райф Эфэнди бол нас хэвийсэн, буурь суурьтай, гадаад гэхээс дотоод ертөнцдөө амьдардаг, тэнд нь ямархан дурсамжууд буй бол? гэхээс сонирхол татам тийм хүн байлаа. Харахад энгийн л нэг нас хэвийж яваа эр. Гэвч түүний дотор сэтгэл яагаад ч юм нэг л тийм баялаг…

Бүтээгдэхүүн хүргэлт

Улаанбаатар хот дотор үнэгүй хүргэнэ. Орон нутаг руу илгээх боломжтой. 14 цагаас өмнө хүлээн авсан захиалгаа тухайн өдөртөө, 14 цагаас хойш хүлээн авсан захиалгаа дараагийн өдөр нь хүргэж өгнө. Та 8020 6667 дугаарт холбогдоно уу