Бүтээгдэхүүн хүргэлт

Нэгэн зуунд нэрээ мөнхөлж, дүрээ тод үлдээсэн Монголын театр киноны нэрт зүтгэлтэн, багш, найруулагч, жүжигчин Гүрсэдийн Доржсамбуу хэмээх гэгээн хүний тухай энэхүү хөрөг номыг уншигч танд өргөн барьж байна. Зуугаад хүний яриа дурсамжаас сувд шүүрдэх адил түүвэрлэн энэхүү бүтээлийг уншигчдын хүртэл болгосон нь дурсамж номын шинэ жишиг тогтоож чадсан байна.